| |
Шуурхай мэдээ
Цагдаагийн 102 дугаараас ирүүлсэн БГД-т 3 үхэр үхсэн байгаа талаарх мэдээллийн дагуу НМХГ-ын холбогдох улсын байцаагчид газар дээр нь очиход Баянгол дүүргийн хуучнаар Байшин үйлдвэрлэх комбинат "Засагт хан” ХХК-ий хойд талд, гудамжинд тус дүүргийн иргэн Ш.Уртнасангийн 3 бяруу гэдэс нь дүүрсэн, хамар амнаас нь хөөсөрхөг шингэн гоожсон байдалтай үхсэн байлаа.
НМХГ-ын ХХААҮҮХХ-ийн мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах Ч.Түмэнхүү, Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Саруултуяа нар шуурхай мэдээллийн дагуу хамтарч хяналт шалгалт хийж, Баянгол дүүргийн Шинэ өргөө ОНӨААТҮГ-ын хог тээврийн хэлтэс, ОБХ-тэй хамтарч 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 3 метр нүх ухаж үхсэн бяруунуудыг булж устгав.
Шалгалтын явцад Баянгол дүүргийн "Комлуу” ХХК-ний мал эмнэлгийн газраас холбогдох ажилтнууд ирж дээрх үхсэн 3 бярууны чих, дотор эрхтэнээс дээж авч НМЭГ, УМЭАЦТЛ-д хүргүүлсэн.
Цаашид мал бүхий иргэн, аж ахуй нэгжүүдэд анхаарч ажиллах талаар:
1.Малтай өрх ард иргэдэд хориглосон бүсээс малаа гаргах
2.Барилгын болон бусад ахуйн хог хаягдлын цэгт малаа бэлчээхгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлэг өгөх
3.Байнгын хариуллага маллагаатай байлгах талаар анхааруулж байна.