|
Видео

Шинэ мэдээ

Шүүх орох замд... замын эсрэг талаас үсдээд л зам руу авчирсан

Шүүх орох замд... замын эсрэг талаас үсдээд л зам руу авчирсан"Нийгмийн хэв журмыг хамгаалах үүрэгтэй цагдаа өөрө гэгээн цагаан өдрөөр олон нийтийн талбайд хүчирхийлэл үйлдлээ. Ингэхдээ бүр зам түгжрүүлэн байж зогсоод эмэгтэй хүнийг зодож гэмт хэрэг үйлдлээ" гэх бичлэг өчигдөр сошиал хуудсаар тархаж ард иргэд бичлэгийн дагуу тайлбар хийхийг цагдаагийн байгууллагаас шаардсаар байна.

Бичлэгт бүсгүйг зам хөндлөн чирж, зодож, машиндаа хүчээр шахам түлхэж суулгаад явчихаж байгаа үйл явдал гарч байгаа юм. 

 

Хуулиараа ч тэр цагдаа хүний ёс зүйн хувьд ч тэр уг үйлдэл хэр хэмжээнээс хэтэрсэн зүйл болох нь тодорхой юм. Цагдаагийн албан хаагч  "Монгол Улсын ИРГЭН БИ цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая. Би цагдаагийн ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж ажиллахаа тангараглая. Би энэ тангарагаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ” гээд тугандаа мөргөдөг. 

Хэрвээ цагдаагийн албан хаагч дүрэмт хувцастайгаа гудамж талбайд ямар нэг байдлаар танхайрсан бол тухайн албан байгууллагаас нь захиргааны хариуцлага тооцдог журамтай. Тодруулбал, цалингийн тодорхой хувийг хасах, цол бууруулах, албан тушаал бууруулах, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авдаг байна. Харин хийсэн үйлдэл нь эрүүгийн шинж чанартай бол ямар хэрэг хийснээс нь шалтгаалж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай аж.

Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийн талаар тордуулахад "Энэ бичлэг шаардлага хангахгүй байгаа болохоор хаанахын, хэн гэдэг албан хаагч болох нь тодорхойгүй байна. Тодруулахаар ажиллаж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 41.1-т "Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж заасан байдаг. Тиймээс уг цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу арга хэмжээ авна” гэх хариулт өгсөн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler