|
Видео

Шинэ мэдээ

640 гаруй бог мал хорогджээ

Баянхонгор аймгийн зарим суманд дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орсноос цөөнгүй бог мал хорогджээ. Тодруулбал, энэ сарын21-нд Баянговь сумын нутаг дэвсгэрт малчин өрхийн640 гаруй хонь, ямаа үерт өртөснөөс170 орчим нь осгож үхсэн бол үлдсэн нь үерт урссан байна. Энэ талаар албаныхнаас тодруулахад,
 
"Сүүлийн хэд хоног Баянхонгор аймагт дуу цахилгаантай, их хэмжээний усархаг бороо орсон. Үүний улмаас Баянговь сумын төвөөс10 орчим км-ийн зайд нутаглаж буй малчин өрхийн600 гаруй хонь, ямаа хорогдсон” гэх мэдээллийг өглөө. Одоогоор сум, орон нутгийн удирдлагууд болон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, иргэдтэй хамтран гэнэтийн аюулд өртсөн малын сэг зэмийг булж, устгах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler