|
Видео

Шинэ мэдээ

АН ЗАСГААС МАН-ЫГ ХӨӨЛӨӨ

АН ЗАСГААС МАН-ЫГ ХӨӨЛӨӨ Засгийн эрх бариж байгаа АН нь МАН-ыг хөөх гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед газар авах болов. Ойрын өдрүүдэд болж байгаа үйл явдлууд ч энэ зүгээр нэг бор шувуу биш гэдгийг батлаж байна. АН-ын бүлгийн дарга Б. Гарамгайбаатар энэ талаар : " МАН-ыхан нэг засгийн газар байгаа байж нэг бодлого, нэг үйл ажиллагаагаар явахгүй орон даяар явуулж байгаа "Бид Хамтдаа” аяныхаа хүрээнд энэ засгийн газрын үйл ажиллагааг буруушааж, муулж явж байгаа нь таалагдахгүй байна. Гэрээний биелэлтийг дүгнэнэ ” гэсэн утгатай үг шидсэн байна. Харин МАН-ынхан нь болхоор "Бид засагт хамтарсан гээд бурууг нь зөв гээд, болохгүйг нь болж байна гээд яриад явахгүй. Бидний оруулж ирж байгаа хуулиудыг удаашруулж, сунжруулж байна ” гэсэн утгатай үгс өөр хоорондоо шидэлцэж сууна. АН-ын гүйцэтгэх зөвлөл хүртэл энэ асуудлаар саяхан хуралдаж хурлаас Засгийн газарт хамтарсан гэрээг нягтлах тогтоол хүртэл гаргав. Уг тогтоолд " АН-аас Засгийн газарт хамтарч ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасугай ” гэжээ.

АН засгаасаа МАН-ыг хөөх , МАН нь засгаас өөрсдөө гарах үгүйг ойрын өдрүүдэд ил тод болох бизээ.

Б. Соёл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler