| |
БОЛЗОО: Крис & Кайли
"Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартин, дуучин Кайли Миноуг нар болзож байхдаа хэвлэлийнхний дуранд өртсөн тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан "British Summer Time festival”-д уран бүтээлчийн хувиар оролцсон байна.
Крис, Кайли нар наадмын дараа Лондонгийн гудамжинд болзож байхдаа хэвлэлийнхэнтэй таарсан аж. Хос ихэд дотно харагдаж байсан бөгөөд гар гараасаа хөтлөлцсөн байжээ. "Coldplay” хамтлагийн менежер Крисийн талаар "Тэд найзууд. Крис, Кайлиг хүндэлдэг. Үнэнийг хэлэхэд, тэд ганц бие хүмүүс. Тиймээс болзож болох байх” гэж ярьсан байна.
Кайлигийн хэвлэлийн төлөөлөгч "Сайхан мэдээ байна. Найзууд, хайртай хосууд болжээ” хэмээн ярьжээ. Уран бүтээлчид 1999 оноос эхлэн хамтран ажиллах болсон юм. Дуучин эр өнгөрсөн онд 10 жил ханилсан холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроугаас салжээ. Харин Кайли 2010 онд тодорхойгүй шалтгааны улмаас нөхөр Андрес Валенкосоос тусдаа амьдрах болсон юм.