| |
МУИС-ийнхан хуншгүй загнаж, зохиогчийн эрх зөрчижээ
МУИС-ийн багш Жангар судлаач Т.Дүгэрсүрэн асан МУИС-д Монгол хэлний факультетийн декан, Гадаад оюутны декан, Орой эчнээ салбарын эрхлэгч, Монгол судлалын лабораторийн анхны эрхлэгч, монгол хэл-уранзохиолын багшийн ажлыг олон жил хийж, Москвагийн их сургууль, Бээжингийн их сургуулиудад уригдан багшилж байжээ.
Тэрээр алдарт Жангарын туулийн 12 бүлгийг 1963 онд Халимаг хэлнээс халх аялгуунд хөрвүүлж, нийтийн хүртээл болгож байсан билээ. Хожим 26 бүлгийг бүрэн эхээр нь хөрвүүлж, зохиогчийн эрхээ авсан боловч, хэвлүүлж амжилгүй өөд болохоосоо өмнө хань, үр хүүхдүүддээ хэвлүүлж, нийтийн хүртээл болгохыг гэрээсэлжээ.
Хань, үр хүүхдүүд нь гэрээслэлийг нь биелүүлж 2000, 2012 онд хэвлүүлэн нийтийн хүртээл болгон, ажиллаж байсан МУИС-д номноос нь тухай бүр хандивлаж байсан байна.
Гэвч МУИС-ийнхан "МУИС пресс”-ийн вэб хуудсаараа дамжуулан 49.90 $-аар үнэлэн хэвлэн борлуулж байсныг ахмад багш асаны ар гэрийнхэн нь саяхан мэдэж, багшийн шавь нараас нь итгэлийг хөсөрдүүлсэнд мэл гайхаж, цэл хөхрөнө гэгч болжээ.
Энэ явдлыг ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон байна.