| |
Видео
Шинэ мэдээ
Б.Лагшми: Би хөл хүнд болоогүй
Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийн шинэхэн амраг Б.Лагшмиг цахим ертөнцийнхөн андахгүй. Түүнийг хөл хүнд болсон, удахгүй нярайлна хэмээх шуугиан дэгдсэн билээ.
Энэ талаар Б.Лагшми "Би хөл хүнд болоогүй. Тийм байсан бол энд ингээд явж байхгүй байсан биз дээ. Энэ яриа цуурхал, ёстой худлаа" гэсэн тайлбарыг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Б.Лагшмийн хувьд дипломат айлын ганц охин бөгөөд Москвад бага насаа өнгөрүүлсэн боловсрол, мэдлэг сайтай аж. Англи, орос, франц хэлийг бүрэн эзэмшсэн тэрээр "Эрэл” сургуулийг онц дүүргэж, улмаар ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгсчээ.