|
Видео

Шинэ мэдээ

АТГ-ыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын газраас шалгалт хийж байна. Уг шалгалт нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар журмуудын хэрэгжилт, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж дүгнэлт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой юм байна. 

 

Шалгалтын үеэр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтнийг баривчлах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, мөрдөн байцаалтын ажиллагааг нь түдгэлзүүлсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргүүдтэй танилцах аж.  

 

Мөн эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэ, битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авах, хадгалах, шийдвэрлэх арга хэмжээ, шүүхэд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлтийн байдалтай тус тус танилцаж байгаа аж. Шалгалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler