|
Видео

Шинэ мэдээ

ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан сурагч оюутан болно

ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан сурагч оюутан болноБоловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд дээд сургуульд элсэх шалгуурыг нэмж, элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 400 болгосон. Иймд өнөөдрөөс орон даяар эхэлж байгаа ЭЕШ-д сурагчид 400-аас дээш оноо авч байж аливаа их дээд сургуульд элсэх эрхтэй болох юм. Өмнө нь ЭЕШ-ын оноонд босго тогтоогоогүй байхад сурагчид авсан оноондоо тааруулан сургуулиа сонгодог байсан.

 

Харин энэ жилээс бүх сургууль элсэлт авахдаа 400 ба түүнээс дээш онооны босгыг давсан сурагчдыг л бүртгэх юм байна. Мөн төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлийг сонгон суралцах хүүхдүүд ЭЕШ-д 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувийг, 751-800 оноо авбал сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөх юм байна. Үр дүнд нь багшийн сургуульд бага оноотой хүүхдүүд элсдэг байдал эрс өөрчлөгдөж, МУБИС-д өнгөрсөн жил элсэгчдийн дундаж оноо 614-т хүрсэн байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler