|
Видео

Шинэ мэдээ

ВВС агентлаг дуучин Э.Амартvвшинг онцлов

Олон Улсад ая дуугаа өргөж, монгол эрийн цээл хоолойг дэлхий нийтийн сонорт хvргэж яваа Монгол улсын дуучин Э.Амартvвшинг BBC агентлаг "Дэлхийд нэрээ дуурсгасан монгол дуучин” хэмээн зарлалаа. 
Монгол Улсын гавьяат жvжигчин хэмээх цолыг 24 настайдаа хvртсэн Э.Амартvвшинг BBC агентлаг онцолж, дэлхий нийтэд танилцуулсан нь гэнэтийн, содон vйл явдал байв. Э.Амартvвшин Олон Улсын тайзнаа нэр хvндтэй, олон дуурьт тоглож өөрийгөө таниулсан. 
Мөн Парис, Москва, Нью-Йорк, Бээжин, Сөvл зэргийн олон томоохон хотод гала тоглолтуудад оролцож, монгол эрийн баритон хоолойг дэлхий дахинаа танилцуулсан юм. Тэрбээр Швейцари, Казахстан болоод Монгол улсдаа тоглолтоо хийхээр төлөвлөсөн бөгөөд тоглолтыг тэсэн ядан хvлээж буйгаа хэлсэн байна. Э.Амартvвшин Сvхбаатар аймагт төрсөн бөгөөд СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн байна. 
2011 онд Олон улсын Чайковскийн уралдаанд хоёрдугаар байрт шалгарч, vзэгчдийн шагнал хvртэж байжээ. 
2012 онд Дэлхийн дуурийн дуулаач шалгаруулах тэмцээнд тэргvvн байр, 2013 онд "Франциско Викас” ОУ-ын дуулах тэмцээний хоёрдугаар байранд шалгарч, хоёр тусгай шагналын эзэн болж байжээ.

Эх сурвалж: 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler