| |
Видео
Шинэ мэдээ
А.Сүхбат аваргa "100 ч төгрөггүй байх үе надад хэд хэд гарч байсан
100 ч төгрөггүй байх үе надад хэд хэд гарч байсан.
Нэг удаа гэр бүл маань огт мөнгөгүй болчихоод, идэх ч юм байхгүй. Гэтэл
би улсын начин цолтой, хүн харахад нэг л том бөх яваад байдаг. "Хүүхэдээ
яах уу, өлсөж байна" гэж Баясаа надад хэлсэн. Тэр өдөр барилдаантай
байсан юм. Спортын төв ордон руу явах 100 төгрөг ч байдаггүй. Тэгсэн
манай хүн "Бурхны өмнө 100 төгрөг байгаа" гэлээ. Би мөргөөд, гуйгаад
нөгөө 100 төгрөгийг аваад гарсан.
Очоод тэр
барилдаанд олон хүнд барилдаан хийсэн. Хамгийн гол нь "Охин чинь өлсөж
байна" гэсэн үг, охины минь нүд өмнө харагдаад ямар ч байсан би сайн
барилдах ёстой гэж бодоод зүтгэсэн. Тэгээд би тэр барилдаанд
Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдээд 250 мянган төгрөгийн бай
шагнал авлаа. Автобусны ч мөнгөгүй байсан хүн чинь орой нь гурван тор
идэх юм бариад, гэр рүүгээ таксидаж харьж билээ.
Тэгж хүнд хэцүү үеийг давж туулж гарсан минь эргээд бодоход их үнэ цэнэтэй санагддаг даа...