|
Видео

Шинэ мэдээ

”Барс-2”-т гал гарчээ

”Барс-2”-т гал гарчээ"Барс-2" худалдааны төвд өчигдөр гал гарчээ. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс-2 худалдааны төвийн байр шатаж байна гэсэн дуудлага 19:07 цагт иржээ.

 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, нийт 32 албан хаагч, найман техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.