| |
Видео
Шинэ мэдээ
Б.Пүрэвдоржийг төсвийн мөнгө завшсан хэрэгт сэжиглэжээ
Авлигатай тэмцэх газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэн, гадуур шалгаж эхэлжээ.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид эд мөрийн баримт цуглуулах зорилгоор өнөөдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын санхүүгийн тайлан баримт бичигт нэгжлэг, шалгалтыг явуулж, холбогдох материалыг битүүмжилсэн байна.