| |
Видео
Шинэ мэдээ
Д.Нарангуа дарга айл гэрийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ
Хурган дарга нарын хvнд суртал болон улстөржилт савнаасаа хальж, бvр сvvлдээ энгийн айлын амьдралыг хvртэл орвонгоор нь эргvvлдэг болжээ.
Тодруулбал, Баянзvрх дvvргийн ИТХ-ын тэргvvлэгч, "Нийтлэг vйлчилгээний газар хоёр”-ын дарга Д.Нарангуа гэгч эмэгтэй 15 дугаар хорооны Засаг дарга Г.Гантуяа гэх бvсгvйн амьдралыг хувийн өш хонзонгийнхоо золиос болгосон байна.
Д.Нарангуа яагаад нэг хороон даргын амьдралыг самрах болов хэмээн олон хvн гайхаж байгаа байх. Тэгвэл эл эмэгтэй өөрийн төрсөн дvv, сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан Д.Сарангуаг тус хороонд 2013 оны дөрөвдvгээр сард ажилд оруулснаас болж энэхvv vйл явдал өрнөжээ.
Өөрөөр хэлбэл, Д.Нарангуа төрсөн дvvгээ ажилд оруулахын тулд хороон дарга Г.Гантуяатай уулзаж "Манай дvvг хороондоо манаачийн орон тоон дээр ав” хэмээн vvрэгдсэн аж. Ингээд Хорооны Засаг дарга бvсгvй тvvний өгсөн даалгаврын дагуу Д.Сарангуаг ажилд авчээ. Гэтэл ажилд орсон хvн нь сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан гэдэг нь тогтоогдсон байна. Г.Гантуяа төрийн албан хаагчийнхаа vvрэг, хариуцлагын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан тухайн оны наймдугаар сард Д.Нарангуагийн дvvг ажлаас нь чөлөөлжээ. Гэтэл энэ vеэс Д.Нарангуа хорооны Засаг дарга бvсгvйг элдэвлэн, янз бvрээр хавчин гадуурхах болсон байна. Тухайлбал, 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Г.Гантуяаг vр бvтээлтэй сайн ажилласан хэмээн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Vvл 1.6 сая төгрөгөөр урамшуулсан аж. Гэтэл тvvний авсан дээрх мөнгөн дvнгийн шагналыг Д.Нарангуа надад заавал хувь өгөх ёстой хэмээн тус дvvргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Ганчимэг, Тамгын газрын дарга Б.Амартvвшин нараар шалгуулсан байна. Уг нь хийж бvтээсэн ажлаа vнэлvvлсэн Г.Гантуяа энэхvv шагналыг ганцаараа авах эрхтэй. Гэтэл эрх мэдэл, албан тушаалаараа далайлган бусдын авсан шагналыг хэн нэгнээр шалгуулж болох тухай хаанахын ч, ямар ч хуульд тусгаагvй гэдгийг Д.Нарангуа мэддэггvй бололтой. Аль эсвэл ийм шинэ хууль, дvрэм гарчихсаныг олон нийт одоог хvртэл мэдээгvй л яваа юм болов уу.
Хамгийн аймшигтай нь Д.Нарангуа айл гэрийн амьдралыг орвонгоор нь эргvvлээд зогсохгvй ажилчдаараа бусдыг тагнаж, мөрдvvлдэг нь тогтоогджээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 11-ний өдөр хороон дарга Г.Гантуяаг ажлаа тараад явж байтал 2275 УНЕ улсын дугаартай "NOTE” маркийн машин дагасан аж. Тэрбээр араас нь дагаж байгааг мэдээд, Баянзvрх дvvргийн Цагдаагийн хэлтэст очиж дээрх хvмvvсийг шалгуултал тус дvvргийн Нийтлэг vйлчилгээний газрын хоёр ажилтан байжээ. Мөн өнгөрсөн оны тавдугаар сарын 19-ний өдрийн оройн 21:00 цагт Д.Нарангуа, тvvний гар хөл болсон Ж.Баярмаа нар Г.Гантуяагийн гэрт дайрч орон тvvнийг элдэв vгээр дарамталж, эрх зvйн чадамжгvй бага насны хvvхдийг нь ашиглан аавынх нь дугаарыг авсан гэх мэт увайгvй vйлдлэл олныг гаргажээ. Тvvнчлэн Д.Нарангуагийн хувь, хувьсгалын амьдрал тун ойлгомжгvй. Тодруулбал, тэрбээр 15 дугаар хороонд vйлчилгээ vзvvлдэггvй мөртлөө оршин суугчдаас хогны мөнгөний хураамж хэмээн сар бvр 2000 мянган төгрөг авдаг аж. Өөрөөр хэлбэл, тус хорооны иргэд сар бvр байрны мөнгөн дээрээ талбайн цэвэрлэгээний мөнгө гэж 2000 мянган төлдөг гэсэн vг. Уг нь иргэд эхлээд vйлчилгээгээ авч байж дараа нь төлбөрөө өгөх ёстой. Гэтэл ямар ч vйлчилгээ vзvvлээгvй хэрнээ сар бvр хураамж авч байгаа нь хууль бус vйлдэл баймаар юм. Тvvгээр ч зогсохгvй, иргэд байрны мөнгөө "Алтан тэвш өргөө” ОСНААГ-ын данс руу оруулж, улмаар "Нийтлэг Vйлчилгээний газар хоёр”-ын данс руу автоматаар шилжvvлдэг байна. Ингээд бодохоор сар бvр хурааж авдаг 2000 мянган төгрөг хаана, юунд зарцуулагддаг бол гэсэн сонирхол өөрийн эрхгvй төрж байгаа биз. Тус хороо нь 1893 өрх, 7000 хvн амтай, 15 га газар нутагтай гэхээр нэлээд их хэмжээний мөнгө Д.Нарангуа даргын удирддаг албан газрын данс руу орж байгаа гэсэн vг. Ямартай ч тус хорооны иргэд дарга хатагтайн хувийн өс хонзонгоос болж өнөөг хvртэл эрvvл цэвэр орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгvй байна.
Эдгээр нь vндсэндээ сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан хvнийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлснийхөө төлөө Г.Гантуяа бvсгvйн vvрч буй "лай”. Бvр тодруулбал, өнөөгийн байдлаар ажил ч vгvй, амьдрал ч vгvй, хань ижил ч vгvй хөөрхий нэгэн болж хувирахад хvрээд буй нэгэн эмэгтэйн бодит амьдрал. Д.Нарангуагийн энэхvv хууль бус vйлдлийг Баянзvрх дvvргийн удирдлагууд мэддэг ч амандаа ус балгасан мэт дуугvй сууж байгаа нь хачирхалтай. Тус дvvргийн 15 дугаар хорооны иргэд Засаг даргыгаа хийсэн ажилтай, хэлэх vгтэй хvн шvv гэдгийг хэлж байсан юм. Тухайлбал, тэрбээр 2013 оны нэгдvгээр сараас өнөөг хvртэл тус хорооны Засаг даргын сонгуульт ажлыг хийхдээ иргэд рvvгээ чиглэсэн олон ажлыг хийж, олон ч удаа энгэрээ цоолуулж гавьяагаа vнэлvvлж байсан байна. Яг vнэндээ төрийн албан хаагчийн нэр хvндийг шавартай хутгасан vйл явдал тус дvvрэг дээр өрнөөд байхад АН-ын лидер гэж өөрсдийгөө тодорхойлдог эрх мэдэл бvхий хvмvvс ямар нэгэн арга хэмжээ авалгvй даварсан дарга Д.Нарангуаг хаацайлан хөөрхий бvсгvйг зольж байгаа нь ардчиллын vндсэн баримтлал уу гэж асуумаар байна. Бид дараагийн дугаартаа тус дvvргийн удирдлагуудын хууль бус талаарх мэдээллийг хvргэх болно.
*2013.05 сард тус хороонд биеэ vнэлэгчдийн гол цөм уурхай байсан УНО сауныг өөрийн биеэр хаалгасан. Энэ тухай БЗД Худалдаа Vйлчилгээний Хэлтэс,БЗД Цагдаагийн 2-р хэлтэст албан бичиг хvргvvлсэн боловч хариу өгдөггvй байсан тул өөрийн биеэр тэмцэлдэж хаалгасныг дурьдахад таатай байна. Байнга л хэл аманд өртдөг Баянзvрх дvvрэгийн удирдлагууд асуудлыг нударгаар шийддэг хvмvvс бололтой. Дvvргийн Засаг дарга Д.Пvрэвдаваа нь ажлынхаа өрөөнд ихэвчлэн согтуу байдаг, бусдыг зодож дарамталдаг талаар олон удаа хэвлэлээр гарч байсан. Тэгвэл даргынх нь паян дуусаагvй байхад Баянзvрх Дvvргийн Иргэдийн Төлөөлөгч, Нийтийн vйлчилгээний газрын дарга Д.Нарангуа гэгч хатагтай, эмэгтэй хvнд баймгvй авир гаргаж, нэгэн эрэгтэйг ямар ч эсэргvvцэл vзvvлэхгvй байхад нь зодож байгаа бичлэг олон нийтэд хvрлээ.
Эх сурвалж: