|
Видео

Шинэ мэдээ

Албан тушаалын бялуу хуваалт ИНЕГ-т дуусахгүй бололтой

Албан тушаалын бялуу хуваалт ИНЕГ-т дуусахгүй бололтойИнгээд гол асуудалдаа оръё. Өмнө нь тус албанд Д.Дашдорж гэх хvн ажиллаж байгаад өнгөрсөн оны дөрвөн сард ажлын байрны шаардлага хангахгvй гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан ч шvvхийн шийдвэр тvvний талд гарч ажилдаа буцаж орсон аж. Гэтэл ч тун удалгvй Ч.Батхуяг нэг шалтаг олж байгаад тvvнийг дахин халсан байгаа юм. Тvvнийг халах болсон шалтгаанаа Ч.Батхуяг тайлбарлахдаа "АТГ-аас чамайг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн бичиг ирсэн учраас ажлаас халсан” гэж хэлсэн аж. Ингээд Г.Дашдорж дахин шvvхэд хандаж шvvхийн шийдвэрээр буцаж ажилдаа ороод байгаа тухайг эх сурвалж мэдээлж байв.

Ямартай ч татаасаар хурган даргын суудалд залраад байсан Г.Энхчулуун гудамжинд гаралгvйгээр арай ядан менежерийн ажилтай болж vлдсэн байна. Яг vнэндээ өнгөрсөн хугацаанд энэ мэтчилэнгээр мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан олон төрийн албан хаагчийг хоморголон халсан явдал тус газарт гарч байсан билээ. Тодруулбал, тус газар 2013 онд 70 гаруй ажилтнаа халж бөөн дуулиан тарьж байсан. Тус газар шиг нэг дор ийм олон хvн халж байсан тохиолдол бусад төрийн байгууллагад ч байдаггvй. Өөрөөр хэлбэл, Ч.Батхуяг мэтийн хурган дарга нар хэн нэгний нөмөр нөөлгөөр тус газарт ирчихээд насаараа шахам ажилласан хvмvvсийг дур мэдэн халсаар байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж vндсэн хуулиар олгогдсон хvний эрхэнд халдах нь хэвийн vзэгдэл болж байна.

Энэ нь олон жил ажил­­ласан тур­­шлагатай боловсон хvчнvvдээ ажлаас нь халж, оронд нь туршлагагvй, мэдлэг чадвар муутай, өөрсдийн ойр дотны хvмvvсийг ажилд авч байгаа нь Иргэний нисэхийн ерөнхий газарт, газар аваад байгаа нь нууц биш. Хамгийн гол нь ажлаасаа халагдсан хvмvvс шvvхээр асуудлаа шийдvvлж ажилдаа ордог ч тун удалгvй дахиад халчихдаг хэмээн тус газрын албан хаагчид дуу нэгтэйгээр хэлж байна. Тvvнчлэн тус газар бvтцийн өөрчлөлт хийж байгаагаа Зам тээврийн яаманд заавал мэдэгдэх ёстой атал дотооддоо дур мэдэн шийдвэрлэдэг байсан нь өмнөх сайдын vед ч батлагдаж байсан. Тиймээс энэхvv асуудалд шинэхэн сайд Н.Төмөрхvv анхаарлаа хандуулахгvй бол шинэ он гараад дахин бvтцийн өөрчлөлт хийх гэж байгаа энэ vед дадлага туршлагатай хэчнээн хvн ажлаас халагдахыг хэлж мэдэхгvй байна гэсэн айдас ИНЕГ-ын албан хаагчдын дунд бий болоод байна.
 
Өглөөний сонин
Р.Саруул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler