| |
Энэ сарын 15-наас эхлэн автомашиныг ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хязгаарлана
2015 оны зургаадугаар сарын 07 буюу өнөөдрөөс эхлэн 2015 оны наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.
Үүнтэй холбоотой зургаадугаар сарын 15-наас эхлэн дээрх зураг дээрх ногооноор тэмдэглэсэн бүсэд машины тэгш, сондгой дугаараар хязгаарлалт хийж зохицуулах шийдвэр гарлаа.
Хэрэв таны машины дугаар ТЭГШ тоогоор төгссөн бол:
- 2,4,6 дахь өдрүүдэд тус бүсээр зорчиж болно.
Хэрэв таны машины дугаар СОНДГОЙ тоогоор төгссөн бол
- 1,3,5 дахь өдрүүдэд тус бүсээр зорчиж болно.
Харин Ням гарагт тус бүсэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
ЖИЧ: ЭНЭ ХУГАЦААНД ХУУЧИН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХ ЭСЭХ ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРААГҮЙ БАЙГАА ГЭДГИЙГ НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ. УДАХГҮЙ ЗАХИРАМЖ ГАРАХААР НЬ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛНО. ТЭМДЭГЛЭГЭЭ ЗААСАН ХЭСГҮҮДЭД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХ ЮМ.