![]() |
Видео
Шинэ мэдээ
Хөвсгөлд болсон хэргийн нийслэлд давтлаа
Өнгөрсен сард гэртээ цоожлогдсон гурван хүүхэд галд шатаж амиа алдсан харамсалтай хэрэг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан. Гэтэл хүүхдийн баярын маргааш нь нийслэлд мөн л цоожлогдсон хүүхэд гэртээ шатаж амиа алджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Хангайн аравдугаар гудамжинд Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын хашаанд энэ сарын 2-ны өдөр гэр шатаж, гэрт цоожлогдсон таван настай охин нас баржээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
