| |
Видео
Шинэ мэдээ
Гэртээ цоожлогдсон 4 настай хүү амиа алдахад тун ойрхон байлаа
Бага насны хүүхэд цонхны тавцан дээрээ гарч суучихаад гэртээ орж чадахгүй байсныг хажуу айлынх нь иргэн аюулгүй буулгажээ.
Өнгөрөгч орой 19:55 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 5 дугаар давхарт бага насны хүүхэд тагтан дээрээ гарчихаад орж чадахгүй, унах гээд байна гэсэн дуудлагын дагуу Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр очиход иргэн Л буулгасан байжээ.
4 настай эрэгтэй Б нь, 2 настай охин дүүтэйгээ байсан бөгөөд эцэг, эх асран хамгаалагч нь гэртээ цоожлоод явсан байжээ. Хажуу айлынх нь иргэн Л тагтаар нь дамжин орж хүүг дотогш оруулсан аж.