|
Видео

Шинэ мэдээ

БИЛЛ ГЕЙТС 30 ГАРУЙ САЯ ХҮН НАС БАРНА ГЭЖ ТААМАГЛАВ

"Microsoft”-ын Билл Гейтс дэлхийн 33 сая оршин суугчид нас барж болох тухай таамаглалаа ярьжээ. Энэ тухай судалгааг хийснээ тэр VOX-т өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. 

Гейтс халдварт өвчин, сүйрлийн талаарх загварчилсан судалгаа хийдэг эрдэмтдийг цуглуулсан гэнэ. Жишээ нь, Испанийн тахалт ханиад нь 33 сая хүний амь насыг авч одох эрсдэлтэй нь мэдэгдсэн бөгөөд энэ тохиолдолд 250 хоногийн турш дэлхий даяар уг өвчин тархаж чадна гэж үзэж байгаа ажээ. 

"Өвчний тархалт нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай орчныг бий болгож байна" гэж Гейтс хэлсэн байна. Газар хөдлөлт, хөрсний нуралтаар биш, цөмийн дайнаар биш, солируудын мөргөлдөөнөөр биш харин өвчин тахал бидэнд бодитоор заналхийлж байна. 

Тэр мөн бид /дэлхий нийтээрээ/ Эбола шиг ноцтой сорилт бэрхшээлүүдийн өмнө хүчин мөхөсдөж бэлэн биш байна гэж онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler