![]() |
Видео
Шинэ мэдээ
Хятадад нисдэг биет үзэгджээ
Энэ сарын 23-ны орой Хятад улсад үл мэдэгдэх нисдэг биет үзэгдсэн байна. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаагүй бөгөөд жирийн иргэд өөрсдийн гар утас болон камераар бичиж авсан зургаа олон нийтийн цахим хуудсуудаар нийтэлсэн байна. Могой мэт мушгирч гэрэлтсэн уг биетийн талаар Хятадын талаас албан ёсны тайлбар хийгээгүй аж. Хятадын томоохон цахим хуудаст уншигчид "Энэ магадгүй өөр улсын тагнуулын онгоц байж болох юм”, "Яг л пуужин харваж байгаа мэт харагдаж байна”, "Хятад улс удахгүй сарны харанхуй хэсгийг судлана гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр олон улсын анхаарлыг татах үүднээс ийм сенсаци тарааж байж болох юм” хэмээн сэтгэгдлээр бичсэн байв.
