![]() |
Видео
Шинэ мэдээ
"Баяртай гэж хэлэх цаг боллоо"
Хосгүй хайрын элч болсон зүрх минь халуухнаараа байлаа
Хундага тулган уусан дарс минь дуусаагүй байлаа
Хөөрхий чиний минь инээмсэглэл мартагдаагүй байлаа
Хайрын эзэн чамдаа хайртай хэвээрээ байлаа
* * *
Бүх зүйлс надаас алслан холдсон ч гэсэн
Бүлээн зүрхэндээ чамайгаа тээсээр
Битгий намайгаа орхиж яваач
Баяртай гэж битгий хэлээч
* * *
Дурлалын бурхан эргэн харахад
Дурсамж хөглөн ахин учиръя
Чамд дурласан зүрхээ би уучилъя
Чамайг мартдаггүй бодлоо би аргадъя
* * *
Намайг уяраасан чамайгаа би хүлээе
Нууцхан гэгэлзэх зүүдээ би маная
Өөрийн мэдэлгүй чамайг хайрласаан би
Өр зүрхэндээ нандигнан хайрласан
* * *
Будран орох цас чамайг санагдуулж
Шиврэн орох бороо чамайг мэдрүүлнэ
Жинхэнэ хайраараа чамайг сонгосон
Жигүүрээ дэлгэн нисэх л үлдсэн
* * *
Битгий намайгаа орхиж яваач
Баяртай гэж битгий хэлээч
Баяртай гэж битгий хэлээч
* * *
Санасан сэтгэлийг минь салхи сонсоод
Хайртай чамруу минь үлээж орхиосой
Хэзээ ч хамаагүй тэврээд авмаар
Хайрын эзэн чи минь наддаа ирээч
* * *
Гэнэт ирсэн дурлалын шаналал
Гуниг сэдрээн намайг шархлуулна
Ганцаардлыг минь хэн тайлах вэ?
Нулимсыг минь хэн арчих вэ?
* * *
Ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй ч
Ганцхан чамайг л би хайрлана даа
* * *
Битгий намайгаа орхиж яваач
Баяртай гэж битгий хэлээч
Баяртай гэж битгий хэлээч
* * *
Хосгүй хайрын элч болсон зүрх минь халуухнаараа байлаа
Хундага тулган уусан дарс минь дуусаагүй байлаа
Хөөрхий чиний минь инээмсэглэл мартагдаагүй байлаа
Хайрын эзэн чамдаа хайртай хэвээрээ байлаа
* * *
Бүх зүйлс надаас алслан холдсон ч гэсэн
Бүлээн зүрхэндээ чамайгаа тээсээр
Битгий намайгаа орхиж яваач
Баяртай гэж битгий хэлээч.....
