| |
Видео
Шинэ мэдээ
Яруу найрагч Дагвадоржийн Цогт ЧИНИЙ ИНЭЭМСЭГЛЭЛ
Чиний инээмсэглэлийг
Уулын өндөр хаасангүй
Чиний инээмсэглэлийг
Урсах жилүүд далдалсангүй.
Чиний инээмсэглэл
Миний алганы хээ шиг дотно
Чиний инээмсэглэл
Миний нүдэнд тодхон.
Баяртай гунигтай аль ч үедээ би
Инээмсэглэлтэй чинь ханиндаа,
Бяр дутах юмандаа
Хүч нэмдэг хэвээрээ.
Он жилүүд өнгөрсөөр боловч
Омголон багын минь өдрүүд холдсоор байгаа ч
Бидэн хоёрын үерхэл хайр
Бие биеэсээ төөрсөн янзага шиг
Нэг нэгийгээ мөрөөдсөн хэвээр
Нүдэндээ бас доголон нулимстай.