| |
Оюу толгойг Дубайд шийдсэнд Монголчууд буруутай
1.САЙН МЭДЭЭ
Ерөнхий сайд маань Дубайд очоод маш том ажил амжуулжээ. Энэ бол Оюу толгойн далд уурхайн төслийг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан явдал юм. Зуны эхэн сарын шинийн 1-ний өглөө Монголчууд ийм мэдээ дууллаа.
Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг 4.5-6 тэрбум гэж тооцоолж байгаа юм байна.
Хөрөнгө оруулагч Риогийнхон даварч, манай талаас татварын торгуулиар шахалт үзүүлсэн үйл явдал бүтэн хоёр жил үргэлжилсний эцэст асуудал нэг талдаа гарахаар болж байна. Риогийн зүгээс далд уурхайн хэлэлцээ амжилттай болж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм.
Харин өчигдөр өглөөнөөс эхлэн дэлхийн эдийн засгийн байдлыг тоймлодог цахим хуудсуудаар хэлэлцээр амжилттай зурагдсан тухай үйл явдлыг мэдээлжээ.
Үүн дээр татварын маргаан нэмэгдсэн байлаа. Айлынхантай халз тулж гэрээний төсөл дээр ажиллаж байсан манайхныг хөрөнгө оруулагч талынхан хөөрхөн дөнгөчих гээд байсныг ажлын хэсгийн нөхөд хэлдэг байсан юм. Эдийн засаг доголдсон энэ үед бид ямар ч байсан нэг том төслөө хөдөлгөхөөр боллоо.
Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг 4.5-6 тэрбум гэж тооцоолж байгаа юм байна. Хоёр дахь шатны төсөл урагшилснаар манай улсын валютын урсгал, ажлын байр нэмэгдэж зогсонги байсан ханган нийлүүлэгч компаниуд ажилтай болно. Нөгөө талдаа хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж манай руу дахин харж эхэлнэ. Иргэд яг өнөө маргаашдаа биш юм гэхэд ойрын сардаа эдийн засгийнх нь байдал сайжрахыг л хүсэн хүлээж байгаа юм.
2.СААР БАЙЖ БОЛОХ МЭДЭЭ
Ерөнхий сайд маань Дубайд ямар ажил амжуулахаа хэлэхгүйгээр явав. Гэтэл Оюу толгойн ажлын хэсгийн хэдийгээ дагуулж очоод харанхуй шөнөөр харь улсад Монголын хэргийг шийдчихжээ. Нэг талаас нь харвал хулгайч шиг. Нөгөө талаас нь бодож үзвэл залуу хүн зоригтой байгаад баяр хүргэмээр юм.
Хэрэв Ч.Сайханбилэг Арабын тэнгисийн булан дахь баян оронд очиж Оюу толгойгоо шийдчихээд ирье гэж мэдээлсэн бол юу болох байсныг бид бүгдээрээ мэднэ. Дээр дооргүй хийрхэж, хэрэлдсээр Таван Толгойгоо таг гацаасан ойрын жишээ байна.
Ийм үед хэрэв Оюу толгойн гэрээг Улаанбаатарт зурах гэж оролдвол хэдэн талаас нь ээрсээр хойшлуулах нь тодорхой байсан биз. Оюу толгойн хэлэлцээр бол Монголын хэрэг явдал. Гэтэл түүнийг Дубайд очиж шийдэх нь мэдээж муу мэдээ.
Гэхдээ бид дороо эргэлдэж, дотроо зөрчилддөгөөс болж ийм байдалд хүрч байх шиг байна. Далд уурхайгаа хамтарч ашиглах нь бидний хувьд зайлшгүй юм. Харин ашиг нь далдуур битгий явчихаасай гэж ард түмэн итгэл муутайхан найдах юм даа.
30 сая ам.долларын татвар төлж, далд уурхайн ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Дубай хотноо хэлэлцээ хийж байсан Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Оюу толгой,” ""Туркойз хилл ресуре”” "РиоТинто,” "Оюу толгой” компаниуд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, талууд гарын үсэг зурлаа.
Төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах зарчмаа тодорхой болголоо.
Хоёр тал маргаантай байсан татварын асуудлаа шийдэн, Оюу толгой компаниас улсын төсөвт 30 сая ам.долларын татвараа төлж, цаашид ажлын байр нэмэгдүүлэн, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Монголын эдийн засагт дорвитой нөлөө үзүүлж гадаадын шинэ хөрөнгө оруул орж ирэхэд түлхэц болно гэж төслийн удирдагчид тайлбарлаж байна.
Оюу толгойгоор зогсохгүй Таван Толгойн төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа.
Оюу толгойгоор зогсохгүй Таван Толгойн төслөө хөдөлгөх шийдвэрийг ойрын үед гаргана гэж төлөвлөж байна. Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд манай Засгийн газар цаашид тууштай ажиллах болно” гэж хэллээ.
Ийнхүү Оюу толгойн ордын нөөцийн 80 хувийг эзэлдэг далд уурхайн ажлыг Ерөнхий сайдын айлчлал урагшлуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.