|
Видео

Шинэ мэдээ

Хурдан морийг хамуутай бор даага гэж аван жип болгож зарсан зальжин эр

 Хурдан морийг хамуутай бор даага гэж аван жип болгож зарсан зальжин эр

Кайманы аралд бүртгэлтэй "Mongolian mining corporation” буюу "ММС” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг, уг компаниас сар бүр 24 мянган ам.доллар авдаг болохыг 2014 оны тайландаа оруулан бичжээ.

 

 

 

 

Түүнийг захирлуудын зөвлөлийн гишүүд 2010 оны есдүгээр сарын 16-нд нэр дэвшүүлснээр энэ албан тушаалд томилсон аж. Мөн түүнийг Урамшууллын хорооны дарга, Аудит болон нэр дэвшүүлэх хорооны гишүүнээр тус тус ажилладаг болохыг ч тус компани тайландаа дурьджээ.

 

Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ард түмний дуу хоолой болох ёстой энэ хүн Тавантолгойн асуудлаар нэг компанийн эрх ашгийн төлөө яриад, шүүмжлээд байж боломгүй л байх. Яахав, нөгөө компанийнх нь өмнөөс авч үзвэл сард 24 мянган ам.доллар өгдөгийн хувьд өөрсдийг нь дэмжиж, үг хэлэх ёстой байх. Харин нөгөө талаас нь харвал П.Очирбат уг компаниас цалин авч, зөвлөхөөр ажиллах ч ёсгүй юм.

 

 

 

 
Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэж заасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь төрийн тусгай албан тушаалд хамаарч байна.
Цэцийн тухай хуульд "Үндсэн хуулийн Цэцийн гишүүн нь  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д "... Цэцийн гишүүн Засаг захиргаа, нам-улс төрийн болон худалдааны үйл ажиллагаа эрхэлж, үйлдвэрчний эвлэлийн удирдах ажил хийж болохгүй” гэж заасан. Энэ мэт хуулийн зүйл заалтыг тэрбээр зөрчиж байна. Иймд түүнд хууль зөрчиж, аль нэг компанийн эрх ашгийн төлөө дуугарч байгаагийнх нь төлөө хариуцлага тооцох эрх зүйн үндэс бий.

 

 

 

 

Тэрбээр 2007 оны 9 дүгээр сарын 11-нд "Зууны шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа Тавантолгойн асуудлаар ингэж хариулж байжээ.

-Тавантолгой ордын лицензийг үндэсний компаниудын эвсэл эзэмшиж байгаад талархах нэгэн байхад шүүмжлэгсэд цөөнгүй байна. Дотоодын компаниудад Тавантолгойн нүүрсийг олборлоод, үйлдвэр байгуулаад явах техник технологийн, хөрөнгө мөнгөний чадамж бий юу
-Тавантолгойг монголчууд дангаараа босгож чадахгүй. Энд дэлхийд өрсөлдөх технологи, менежмент, дэд бvтэц, хөрөнгө хэрэгтэй. Энэ бүхнийг гаднаас авна. Эцсийн шийдвэр гараад Тавантолгой төсөл босоод ирвэл би энэ "тоглоом"-оос гарна. Миний зорилго олз ашиг биш, Тавантолгойн ордыг монголын ард түмний тусын тулд ашиглах явдал. Яах гэж би уул уурхайн инженер болсон билээ дээ.

 

 

 

П.Очирбат одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, мөн "ММС” компанийн ТУЗ-д ажиллаж буй.

Гэтэл тэрбээр тус компаниас авдаг цалингаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй бөгөөд хөрөнгө орлогоо дараах байдлаар мэдүүлжээ.

 

Мэдүүлэг гаргагчийн нийт орлого-60824.49 мян.төгрөг

Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого-2966.69 мян.төгрөг

Орон сууц-1

 

Үнийн дүн -40000.00 мянган төгрөг

Автомашин- Toyota,Land Cruiser 100-1

Нийт үнийн дүн-90000.00 мянган төгрөг

Газар эзэмших байдал- 1157 м2-1, 700 м2-1

Үнийн дүн нь- 24240.00 мянган төгрөг

Хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл-2211400.00 мянган төгрөг хэмээн мэдүүлсэн байна.

 





Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler