|
Видео

Шинэ мэдээ

Бусдын харцыг булаах сэргэлэн аргууд

Бусдын харцыг булаах сэргэлэн аргуудУдахгүй болох гэж буй шинэ жилийнхээ үдэшлэгийн эзэн нь болмоор байна уу? Ер нь ажлынхантайгаа караокедож хоолойгоо гайхуулах, "үнэтэй” хувцсаар гангарч олны харцыг унаган бардам алхах гээд өндөрт байгаагаа мэдэрч, бүхнээс илүү гэдгээ харуулах бас л нэг гоё кайф. Түүнчлэн орчин тойрныхоо анхааралд байж, түүнээсээ аз жаргалыг мэдрэх хүсэл хүн бүрд л байдаг. Бас олны өмнө эвгүй харагдахыг хэн ч хүсэхгүй. Бусдын харцанд байхыг хүсч буй, олны дунд байдалд орохгүйг хичээдэг хэн бүхэнд хэрэгтэй аргуудыг санал болгож байна.

 

Үнэтэй хувцсаар гангар

Шинэ жилийн үдэшлэгээр брэндээр гангарсан хүмүүс дүүрэн байх нь тодорхой. Ийм арга хэмжээн дээр хээнцэр харагдах хэдэн сэргэлэн арга бий.

Нэртэй дизайнеруудын хувцсыг хямдхан авах боломжтой. Nordstrom Rack, Loehmann’s, Feline’s Basement зэрэг дэлгүүрийн сайтаар орж online-аар хувцас, гутал, аксессуараа захиалаарай. Ямар ч хувцастай зохицох хувцас, аксессуар худалдаж ав. Жишээ нь: эрээн хээтэй цамц, хар леггинс гэх мэт. Хаанаас ч авчихаж болох, энгийн загвартай цамц, даашинз ав. Урт унждаг ээмэг, том шигтгээтэй, бөгж, том зүүлт зэргээр өөрийн гэсэн стилиэ бүрдүүл.

Дизайнер цүнх авах гэсэн ч үнийг нь арай дийлэхгүй, дууриамлыг нь авах гэж байвал азнаарай. Жинхэнийг нь барьдаг хүмүүс хуурамчийг нь хараад л ялгаж чадна. Оронд нь, гайгүй үнээр энгийн, брэндийн биш, гэхдээ чанартай цүнх авсан нь дээр.

 

 Анхааралтай сонс ( үнэндээ хажуугийн хүний ярианд чих тавина)

Уйтгартай, сунжирсан яриа сонсож суух үнэхээр тамтай байдаг. Ялангуяа хажуухан талд чинь нэг хүүхэн экстэй чинь болзож байгаагаа ярихыг нь нууцаар сонсчихсон үед яриаг нь сонсож суух бүр ч хэцүү.

Ийм үед яах ёстой вэ? Ярьж байгаа хүнээсээ урт хариулт шаардах асуулт асуу. Жишээ нь, "Чи нээрээ нөхөртэйгээ анх яаж танилцсан бэ?” гээд л асуучих. Ярьж эхлэнгүүт нь анхаарлаа өнөө хүүхний ярианд хандуул. Зөвхөн нүүрнийх нь хувирлыг анзаарч, ойлгож байгаа мэт сэтгэгдэл төрүүл (инээмсэглэх, толгой дохих гэх мэт). Хажуудах хүн эксийн чинь тухай сонирхолтой зүйл ярьж эхлэнгүүт цүнхнээсээ уруул өнгөлөгчөө хай. Ярилцаж байгаа хүндээ ямар нэгэн хариулт хэлтэл бага ч гэсэн цаг авна. Хариулт хэлэх шаардлага гарвал зүгээр л "хөөх, тийм үү” гэж амыг нь дагуулахад л хангалттай.

 

Үнэн голоосоо дургүй ч гэсэн таалагддаг мэт дүр эсгэ

Олон шалтгааны улмаас заримдаа ингэх шаардлага гардаг. Гэхдээ нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй гэдгээ мэдэгдвэл бүр ч их асуудал дагуулна шүү дээ.

Хэчнээн их үзэн яддаг байсан ч гэсэн тэр хүн рүүгээ инээмсэглэ. Ингэх нь цаад хүнийг чинь тайвшруулна. Инээмсэглэх үед биений чинь эндорфины хэмжээ нэмэгдэж, үзэлт ядалт чинь ч багасна. Гараа зөрүүлэн, элгээ тэвэрч зогсохоо болиод, ялимгүй урагшаа налж зогс. Биеийн хэлээр энэ нь чамд түүнтэй хамт байх таалагдаж байна гэсэн утга илэрхийлдэг. Харин салж явахдаа, "ярилцахад сайхан байлаа шүү” гэж хэлээрэй.

 

Хэн гэдгийг нь сана

Үдэшлэгийн үеэр чам руу нэг хүн хүрч ирээд яг л багын сайн найз шиг чинь танимхайрч ярьж эхэлнэ. Та хоёр урьд нь тааралдаж байсан болоод л тэгээ биз. Гэхдээ тэрний хэн гэдгийг нь огт санадаггүй ээ.

Өмнө уулзаж байсан гэдгээ ойлгосон даруйдаа эвтэйхэн инээмсэглэ. "Чи чинь хэн билээ?” гэсэн царай гаргахад хүмүүс дургүй байдаг. "За, тэгээд сонин сайхан?” гэх мэт ерөнхий асуултуудаар яриагаа эхэл. Түүний ярианаас хаана танилцсанаа санаж магадгүй. Энэ хооронд нэг найзыгаа яриандаа оролцуулахыг хичээ. Ингэхдээ "Та хоёр урьд нь уулзаж байсан билүү?” гэж хэл. Танигддаггүй танил чинь энэ үед нэрээ хэлэх нь гарцаагүй.

 

Бүжиглээд өг

Beyonce шиг өгзгөө сэгсчиж чадаж байвал сайн бүжигчин гэсэн үг биш ш дээ. Гэхдээ хүмүүсийг эргэж хартал бүжиглэмээр байвал бүжгийн гол элементийг мэдээд авчих.

Аяа мэдэр. Хүний бие зөн совингоороо хөгжмийн цохилтонд хөдөлж эхэлдэг. Тиймээс бүжиглэж эхлэхээсээ өмнө аяа анхааралтай сонс. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа бол нүдээ хэдэн секунд ань.

Энгийнээр эхэл. Сайн чадахгүй байж хэцүү хөдөлгөөн хийвэл дөнгөж бүжиглэж сурч байгаа юм шиг, ядсан харагдана. Харин оронд нь гараа сул тавиад, хөлдөө мөрний хэмжээтэй зай ав. Баруун хөлөө баруун тийш нэг алхам гишгэ. Дараа нь зүүн хөлөө бас л баруун тал руугаа гишгэ. Энэ үед хөл чинь мөрний зайтай болох ёстой. Одоо зүүн хөлөөрөө хөдөлгөөнөө давтан хий. Тэгээд хөдөлгөөнөө үргэлжлүүл.

Хачир нэм. Дээрх хөдөлгөөндөө дасаад ирэнгүүт таазаа хөдөлгө. Ингэхдээ хөлний хөдөлгөөнтэйгээ тохируулаарай. Бүжиглэж байхдаа үсээ хаял.

Өөрийгөө итгүүл. Ичээд байгаа бол өөрийгөө жүжигчин гэж төсөөл. Ганган даашинз, өндөр өсгийтэй халуухан бүжигчин бүсгүйн дүрийг бүтээ. Бааран дээр зогсох залуу руу харц чулуудаж, хааяадаа үсээ илбэн, уруулаа тачаангүйгээр хазал.

 

Сүүлийн үеийн үйл явдлуудын тухай мэд

Хадмууд чинь улс төрд сонирхолтой. Дөнгөж тааралдангуутаа л Засгийн газарт болж буй үймээний талаар ярьж эхэллээ гэж бодъё. Цагийн хүрд үзээгүй юу? Тэгвэл санаа зоволтгүй.

Мэдэхгүй зүйлийн чинь тухай ярьж эхлэнгүүт, аль болох их мэдээлэл авахын тулд асуулт асуу. Хэн, юу, хэзээ, хаана, яагаад гэх мэт асуух үг хэрэглэ. Ингэхдээ "тийм”, "үгүй” гэсэн хариулт авахаар асуултаас зайлсхий. "Та энэ талаар юу гэж бодож байна?” гэж асуугаад үз. Тэд яриандаа халаад чиний бодлыг асуух нь юу л бол.

 

Сэтгэл хөдөлгөсөн ажилтай бол

Найзын чинь ихэмсэг нэг найз ирээд өөрийгөө танилцууллаа. Тэр нэг томоохон компанид ерөнхий менежерээр ажиллаж байгаа гэнэ. Гэтэл чи тамаас ирсэн гэмээр захирлынхаа туслахын ажлыг үзэн яддаг.
Ажлынхаа талаар худлаа ярих хэрэггүй. Хэзээ нэгэн цагт тэр мэдэх л болно. Харин ажлын чинь юу нь илүү таалагддаг тухай ярь. Хамт ажилладаг хүмүүс чинь цоглог залуус байдаг, эсвэл танай компани нэг төслийг амжилттай хэрэгжүүлсэн ч юм уу. Албан тушаалаа хэлэх албагүй ч байж болно шүү дээ. "Би ийм компанид ажилладаг. Манайх тийм тийм үйл ажиллагаа явуулдаг. Тэр төсөл нь хүмүүст их хүрсэн ...” гэж хэлэхэд л хангалттай. Ярьж байхдаа хөгжилтэй байхыг хичээ. Ингэхдээ гараа хөдөлгөж яривал ажилдаа дуртай юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.

 

Караокед бут ав

Энд дурдсан аргууд хамт ажилладаг хүмүүсийг чинь баталгаатай алмайруулж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Яриагаа багасга. Караоке баарнууд дуу чимээ ихтэй байдаг учраас, дуулахаасаа өмнө хүмүүстэй чангаар ярихгүй байхыг хичээ. Чанга ярих нь хоолойд их ачаалал өгдөг. Тиймээс чиний ээлж ирэхэд хоолой чинь сөөнгөтөж сонсогдохгүй байж мэднэ.

Зөв дуу сонго. Whitney Houston, Сарантуяа, Ариунаа зэрэг дээгүүр нотоор дуулдаг дуучдыг алгас. Оронд нь, Хонх хамтлагийн эсвэл Rihanna–гийн дууг дуулбал дээр. Бас цохилт ихтэй дуу сонгоорой. Ийм дууг дээгүүр нотоор дуулах шаардлагагүй байдаг.

Урагш тонгой. Дээгүүр нотоор дуулах хэрэг гарвал Christina Aguilera шиг урагш бөхий. Энэ хөдөлгөөн уушгин дах агаарын даралтыг өөрчилж, дээгүүр нотоор дуулахад амар болгодог. Өөр нэг заль гэвэл микрофоноо амнаасаа ялимгүй холдуулахад хоолой намуухан сонсогддог.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler