|
Видео

Шинэ мэдээ

Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, ярианы соёлгүйдээ хүлцэл өчив

 Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, ярианы соёлгүйдээ хүлцэл өчив

 

МN25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг "21000” реалити шоу нэвтрүүлэг шинэхэн дугаараа үзэгчдэд хүргэсэн. Тус шоуны энэ удаагийн дугаарт СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар өрсөлдөж байгаа юм. Энэхүү реалити шоуны оролцогчид зочид буудалд 10 хоног амьдрахдаа 21000 төгрөгөө дүрмийн дагуу зарцуулж, өдөр бүр өөр 500-1000 төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах ёстой.

 

 

Тэд шоуны эхний өдрөөс л эхлэн хүнсээ цуглуулахдаа өөрсдийн авьяас, олны танил царайгаа ашиглан худалдан авалт хийж байсан нь үзэгчдээс ихээхэн шүүмжлэл дагуулсан. Харин үүний дараа СТА жүжигчин Б.Навчаа өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагийг "Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” хэмээн хэлсэн нь үзэгчдийн дургүйцлийг хүргэж, энэхүү нэвтрүүлгийг үзсэн зарим үзэгчид "Цувдай идэв дээ. Ядуу сэтгэлгээ шүү” хэмээн бичиж эхэлсэн юм.

 

Тэгвэл Б.Навчаа өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан байна.

 

 

 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler