| |
Видео
Шинэ мэдээ
Чоно борооноор.....
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймрийн улмаас нутгийн иргэд багагүй хэмжээний хохирол амсаад байгаа юм.
Тиймээс Түймэр өртсөн бүс нутгуудад туслах тусламжийн цуваа хот хөдөөгүй өрнөж байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр түймэрт өртсөн ирэгдэд туслах нэрийдлээр хувь хүмүүс мөнгө цуглуулан албан бусаар өөртөө ашиг хонжоо олох байдал гарагх болсон байна.Тусламжийн үйлст Монголын жүдо бөхийн холбоо, Их аварга Асошёрюү Дагвадорж мөн жижиг дунд бизнес эрхлэгч, хувь хүмүүс гар сунгаж үүний дагуу түймэр унтраахад шаардлагатай тусламж ч бүрдэж чадсан байна.
Тиймээс Түмэнцогт сумын засаг дарга Ж.Батсуурь энэ лхагва гаригаас эхлэн тусламжийг зогсоох шийдвэртэй байгаагаа дуулгасан байна. Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ "Нутгийн иргэд түймрийг унтраахад бүх хүчээ дайчлан оролцож байгаа. Гэтэл нутгийнхан түймэрт оролцсогүй гэх яриа гарч байгааг үгүйсгэж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Юутай ч түймрийг
дараад авсан болохоор цаашид дахин түймэр гаргахгүй байх нөхцлийг л
бүрдүүлэхээр ажиллаж байна" гэж ярьсан байна.