Шинэчлэлийн
засгийн газрын сайн ажиллаж байгаа Засаг дарга нарын нэг болох
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлын өрөөндөө төрийн бус
байгууллагын хэд хэдэн хүнийг зодож танхайрсан байна. Энэ талаар
зодуулсан иргэд нь гомдолтой байгаагаа мэдэгдэж хуулийн байгууллагад
хандсанаа мэдэгдлээ. Түүнчлэн түүний өрөөндөө хэрхэн авирласан талаар
зодуулсан иргэд мэдээлэл хийхээр болжээ.
эх сурвалж : www.24tsag.mn