| |
Видео
Шинэ мэдээ
Азиана авиа компанийн онгоц ослын буулт хийжээ
Өмнөд Солонгосын Азиана авиа компанийн онгоц Инчионы нисэх буудлаас
хөөрч Японы Хирошима хотын нисэх буудалд мягмар гаригийн орой газардах
үедээ ослын буулт хийжээ.
Онгоц газардахдаа зам дээр зүүн тийш огцом эргэж гулссаар эсрэг зүгт
чиглэх үед хөдөлгүүрээс нь утаа, гал гарч байсан талаар Японы хэвлэл
мэдээллийнхэн мэдээллээ. Тус онгоцонд 73 зорчигч сууж явсны 20 зорчигч
хөнгөн гэмтэл авсан байна. Ослын шалтгааныг тодруулахаар Өмнөд
Солонгосын тээврийн яамны сайд шинжээчдийн багийг илгээгээд байна. Уг
ослоос болж 35 нислэг хойшлогдсон байна.