|
Видео

Шинэ мэдээ

Л.Гансүхийг УИХ-ын гишүүдийн өмнө гудамжинд чирж аваад явжээ

Л.Гансүхийг УИХ-ын гишүүдийн өмнө гудамжинд чирж аваад явжээЕрөнхий сайдын ахлах зөвлөх, БО-ны сайд асан Л.Гансүхийг гурав хоногийн өмнө АТГ-аас цагдан хорьсон. Түүнийг долдугаар сарын 29-ний оройн 18 цагийн үед мэдүүлэг өг гэж дуудсан байна. Тэгэхээр нь Л.Гансүх асуудлыг сэжиглэж АН-ын нэр бүхий УИХ-ын гишүүдтэй очжээ. Л.Гансүхийн сэжиглэж байсны дагуу хорих захирамжаа үзүүлээд хорихоор болсон гэнэ. Гэтэл Л.Гансүх эсэргүүцэл үзүүлсэн байна. Бас найз нөхөд болоод Ерөнхий сайдтай холбогдох гэхэд нь холбоо бариулаагүй бололтой. Тэгээд АТГ-ын гадаа хүлээж байсан УИХ-ын гишүүдтэй уулзах гэхэд нь ч уулзуулаагүй гэнэ.

 

Харин Л.Гансүх гишүүдтэй уулзах гэж маргаснаас болж олон нийтийн өмнө багахан хэмжээний "жүжиг” болоод өнгөрчээ. Өмгөөлөгчдийнх нь мэдээлж буйгаар Л.Гансүхийг гудамжинд чирж, гулдчин олон асуудал өрнөсөн байна.  Хамгийн сүүлд л гэхэд Ц.Баасандорж гэдэг өмгөөлөгчтэй нь уулзуулжээ. Л.Гансүх өмгөөлөгчөөрөө дамжуулан нэлээд ноцтой үгийг олон нийтэд хандан дайжээ. Энэ тухай Ц.Баасандорж өмгөөлөгч "Л.Гансүхийг хоёр сар хорих шийдвэр гаргасан. Би үйлчлүүлэгчтэйгээ өчигдөр уулзсан. Л.Гансүх Засгийн газрыг унагах зорилгоор АТГ тушаал аван ажиллаж байна. Намайг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж байна. "Нүүрс” хөтөлбөрөөс ямар ч мөнгө завшаагүй” гэж хэлүүлсэн аж. Эндээс дүгнэж үзвэл Л.Гансүх АТГ улс төржиж байна, тушаалаар ажиллаж байна гэсэн бодлогыг баримтлах бололтой. Ганц зөвлөхийг хорьсны төлөө огцордог Засгийн газар гэж юу байхав дээ?

Ер нь өчигдрөөс эхлээд Засгийн газрыг огцруулахын тулд АТГ ажиллаж байна гэсэн мэдээлэл их тархах болсон. Үүнийг тараагаад байгаа Засгийн газрынханд АТГ тун сонирхолтой хариу барихаар бэлдэж эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Мөн Л.Гансүхийн өмгөөлөгч Төв аймгийн ШШГА болон АТГ-ын албан тушаалтнуудыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler