| |
Видео
Шинэ мэдээ
Газар доор оршин буй тамын хаалгыг Хятадаас олсон гэв
Хятадын Шинжаан Уйгураас цельсийн 800 градуст шатаж буй нүх олдлоо. "South China Morning post” сайтын мэдээлснээр орон нутгийнхан
байгалийн энэхүү хаяин үзэгдлийг "тамд орох хаалга” хэмээн нэрлэсэн
байна. Уг галан нүхийг хотоос холгүй толгод дунд байсныг тариаланчид олж илрүүлсэн байна. Нүхнээс галт уулын лаав мэт халуун гал төөнөж байсан тул нүхний ойрхон очих боломжгүй байсан талаар нүдээр үзсэн хүмүүс ярьжээ.
Харин мэргэжилтнүүд уг нүхний гүнийг хэмжих боломжгүй байгааг дуулгаад, газар дор буй нүүрсний орд шатаж байж болох талаар таамаг дэвшүүлжээ.