| |
Видео
Шинэ мэдээ
”Бамбууш” ХХК маргааш үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зардаг болсон уу?
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим хаягт нэгэн иргэн гомдол
гаргажээ. Үндэсний үйлдвэрлэгч "Бамбууш" компани хүнсний бүтээгдэхүүн
гаргадаг гэдгийг хүн бүр андахгүй. Тэгвэл уг компанийн гурилан
бүтээгдэхүүнийг өчигдөр худалдан авсан иргэн үйлдвэрлэсэн он сарыг нь
хараад ихэд гайхжээ. Учир нь энэ сарын 10-ний өдөр авсан бүтээгдэхүүн нь
4 сарын 11 гэсэн байсан нь ийм төрлийн аргаар хэрэглэгчдийг мэхэлж
байж болзошгүй гэсэн хардлагыг бий болгожээ. Ингээд МХЕГ-т хандаж
"Маргааш үйлдвэрлэсэн Бамбуушийн Корица. Өнөөдөр буюу 4- р сарын 10нд
11-нд үйлдвэрлэсэн гэсэн он сартай бүтээгдэхүүн Оргил супермаркетад
худалдаалж байна" гэжээ.