|
Видео

Шинэ мэдээ

Г.Сарангэрэлийг тойрон эргэлдэнэ

Хар тамхины хэрэгт холбогдохын зэрэгцээ Хууль зүйн сайд асан Ж.Тэмүүжинтэй нэр холбогдон нялх амраг хочтой болсон Г.Сарангэрэл "Аавын хаалга" татаж эцэст нь энэ сарын 3-нд суллагдлаа. Түүнийг томчуудын золиос болсон гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. Харьцсан хавьтсан хүн бүр нь түүнийг жигшин элдэв хочоор дуудаж байв.
 
Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд зануулж, О.Баасанхүүд дарамтлуулж, Ж.Тэмүүжинд ашиглуулсан гэх дөнгөж 20 хүрч яваа охин гэр бүл, нийгэмдээ сэнсаацийн гол бай болсны эцэст ийнхүү хар залуугаараа өргөст торны цаана амьдралынхаа нэгээхэн хэсгийг өнгөрүүлэв. 
 
Харин тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өөрийнх нь нэр төрд халдсан, ирээдүйн бүхий л карьерыг нь хааж боосон гэх үндэслэлээр 1 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд хандаад байгаа юм.  Түүнийг суллагдахад найз залуу нь тоссон аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler