|
Видео

Шинэ мэдээ

Истанбулд усанд осолдож нас барсан хосууд хэн болох нь мэдэгджээ

Монголын хоёр иргэн Туркийн Истанбул хотноо усанд живж нас барсан талаар манай сайт мэдээллэсэн билээ. Валентины баяраа тэмдэглэхээр очсон хосууд хоёрдугаар сарын 07-ны өдөр Истанбулын Бешикташ дүүрэгт байрлах 5 одтой зочид буудалд байрласан байна. Залуу хосууд Босфорын хоолойн усанд эндэж нас барсан гэсэн мэдээг Hurriyet Daily News сайт дэлгэрэнгүй мэдээллэжээ.

Ослыг харсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар найз залуу нь зочид буудлын гаднах тавцан дээр алхаж явах үедээ тэнцвэрээ алдаж ус руу унасан бөгөөд найз охин нь түүнийг аврахаар усруу ороод эргэж гарч ирээгүй байна.

Осолдож нас барсан хосуудыг тус улсынхан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хүү Сэрээтэр харин түүний найз бүсгүй Сарангэрэлийг Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжавын охин хэмээн үзэж байгаа юм байна.

Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд уг осол зочид буудлын хяналтын камерт бичигдэж үлдсэн ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler