|
Видео

Шинэ мэдээ

МУГЖ С.Жавхланд 45 мянган дуудлага, 4000 мессэж ирсэн гэнэ

МУГЖ С.Жавхланд 45 мянган дуудлага, 4000 мессэж ирсэн гэнэ
МУГЖ, дуучин С.Жавхлангийн гар утас ачааллаа дий­лэх­гүйд хүрсэн гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд  дуудаж, "Төр буруутай юу, түмэн  олон буруутай юу” сэдвээр шууд нэвтрүүлэгт орох хүсэлт тавьсан түүний утсанд нэг өдрийн дотор 45 мянган  дуудлага, 4000  мессэж ирсэн  гэнэ.
Энэ талаар найруулагч Д.Галбаяр өөрийн цахим хуудаснаа бичсэн нь сонирхол татаад байгаа юм.  Тэрбээр, энэ талаар өөрөө ч гэсэн ярьсан бөгөөд миний утсанд миний үйл хэргийг дэмжсэн маш олон мессеж ирдэг. Өдөрт 3000-3500 дуудлага ирдэг хэмээн уйлан хайлан байж ярьсан билээ.

Харин цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч залуус гавьяатын өдөрт ярьдаг лимитийг тун амархан бодож гаргасан юм. Тэрбээр "Жавхлантай өдөрт 3000-5000 хүн утсаар ярьдаг гэнэ. Нэг хүнтэй 30 сек яриад 3000 хүнтэй ярина гэж тооцвол өдөрт 25 цаг ярьдаг юм байна” хэмээн жиргэсэн юм. Хоногт 24 цаг байдаг гээд тооцохоор эрхэм гавьяатын ярианы лимит хэтэрчихээд байгаа юм.

Хэтэрхий их сүржигнүүлэх ийм хортой, гавьяат аа. Хоол идэх, унтах ч завгүй ярилаа ч 3000 хүнтэй ярина гэдэг арай л худлаа сонсогдоод байна даа. Тэрбээр, үг үйлдлээ зөв хяна, гурван сая монголчуудын өмнөөс гэж яриад яахав. Үр хүүхдийг маань битгий улстөрд хутга гэсэн хүний мессежид "Өөр юу ч ойлгоогүй юу. Тархины чинь хэмжээ тэр, Хохь чинь” гэсэн хариулт өгсөн гэдэг.
Agshin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler