| |
Видео
Шинэ мэдээ
“Airbus A320” онгоцонд сууж явсан 2 багш 16 сурагчийн гэгээн дурсгалын хүндэтгэж байна
Энэ сарын 22-ны өдөр ХБНГУ-ын "Germanwings” компанийн "Airbus A320”
онгоц Францын өмнөд хэсгийн Альпийн нуруунд осолдож, 150 орчим хүний амь
үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Тус онгоцоор 18 орны иргэн зорчиж
явснаас Германы 72 иргэн, Испаний 49 иргэн байжээ. Хамгийн харамсалтай
нь тэдний Германы Нордхайн Вэстфаллен мужийн Иосеф Коингийн дунд
сургуульд суралцдаг, солилцооны шугамаар суралцаад буцаж явсан 16 сурагч
байсан талаар Германы "Bild” сонинд бичжээ. Тиймээс өчигдөр Иосеф
Коингийн дунд сургууль дээр амь үрэгдсэн сурагчдын ар гэрийнхэн болон
найз нөхөд нь зул асааж, хүндэтгэл үзүүлсэн байна.