|
Видео

Шинэ мэдээ

Жэк Лондонг ганцхан өдрийн дотор алдаршуулсан зохиол монгол хэлнээ

Жэк Лондонг ганцхан өдрийн дотор алдаршуулсан зохиол монгол хэлнээ "The Saturday Evening Post” сэтгүүл цувралаар нийтэлсэн "Зэрлэг өвгийн дуудлага” туужийг нь "Macmillan’s” хэвлэлийн газар 1903 онд ном болгон худалдаанд гаргасны маргааш өглөө л 26 настай залуу зохиолч Жэк Лондон Америк даяар алдартай хүн болчихсон сэрсэн гэдэг. "Зэрлэг өвгийн дуудлага” ном худалдаанд гарсан эхний өдрөө л борлогдож дууссан тул хэвлэлийн газрын эзэн яаралтай арга хэмжээ авч ажилчдаа шөнөжин ажиллуулан өдөр бүр дахин хэвлэх хэдий ч уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байжээ. Жинхэнэ бестселлер болсон энэ зохиолынхоо ачаар Жэк Лондон нэр хүнд олж мөнгөний гачаалаас салж чадсан аж.

 

"Зэрлэг өвгийн дуудлага” номыг "Болор судар” хэвлэлийн газраас монгол хэлээр хэвлэн уншигчдын хүртээл болгоход бэлэн болжээ. Дашрамд дурдахад энэ зохиолыг манай сонины сэтгүүлч Б.Барс орчуулсан юм.   


Ч.Гантулга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler