| |
Видео
Шинэ мэдээ
МУБИС орчимд халаасны хулгай цэцэглэн хөгжиж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ
үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар
болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
Нийслэлийн дүүргүүдэд
онцын зөрчил байхгүй ч харин гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэлээ.
Харин Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу МУБИС-ийн
орчмоор халаасны хулгайн гэмт хэрэг өссөн байна гэлээ. Мөн Хан-Уул
дүүрэгт гэмт хэргийн гаралт өмнөх 14 хоногтой харьцуулбал өссөн, онцгой
нөхцөл байдал бууралттай.
Тулгамдаж буй асуудал гэвэл тус дүүргийн 3-р
хороонд байрлах 41 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг 2015 оны 02 дугаар
сарын 25-ны өдрөөс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр
нянгийн бохирдолтой гэсэн үндэслэлээр хааж 600 хүүхдийг тараасан байна.
Энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн болгоход 243 сая төгрөгийг нэн
яаралтай шийдвэрлүүлэх асуудал байна. Энэ цэцэрлэгийн тааз, хана, шал
нянгийн бохирдолтой, мөн бохирын шугам сүлжээг солих шаардлагатай байгаа
гэлээ. Мөн Нисэх, Яармагийн замд хяналтын камер байршуулах хэрэгтэй
байна. Харин нийслэлийн Автозамын газраас Нисэх, Яармагийн замд хурд
хэмжих 2 камер байршуулна гэлээ.
Зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын талаар товч танилцууллаа. Энэ жил нийслэл хөрөнгө оруулалтаа хумихгүй, харин ч төсвөө арав орчим хувиар тэлж баталсан гэлээ. Учир нь эдийн засаг сайнгүй, ажилгүйдэл их байна. Үүний эсрэг нийслэл ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бодлого барьж байгааг онцлов.