|
Видео

Шинэ мэдээ

Сэжигтнүүдийг саатуулан, байцаалт авч байна

Сэжигтнүүдийг саатуулан, байцаалт авч байнаАНУ-д манай улсын хоёр иргэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар тус улсын хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа юм. Бид АНУ-ын хэвлэлээр цацагдсан мэдээллийг өмнө нь нийтэлж байсан билээ.
 
Хэргийн талаар эх сурвалжуудын өгүүлж буйгаар энэ сарын наймны өдөр АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотод монгол улсын иргэн хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн гэж мэдээллэж байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хувьд тус улсад сурахын хажуугаар ажил эрхэлдэг гэсэн мээдээлэл байна. Тэгвэл энэ талаар  Гадаад хэргийн яамнаас тодруулахад "АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газраас тус мужийн Бурке хотод гуравдугаар сарын наймны өдөр Монгол Улсын иргэн хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсныг шалгаж байгаа бөгөөд тус хэргийн сэжигтнүүдийг саатуулан, байцаалт авах ажиллагаа хийгдэж байна” хэмээсэн юм.
 
 
Түүнчлэн хохирогчдын биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газрын Хохирогчдод дэмжлэг үзүүлэх хэлтсээс тэдэнд шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж байгаа ажээ.

Мөн манай улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам хэргийг хурдан шуурхай шалган шийдвэрлүүлэх чиглэлээр Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газар болон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай тогтмол холбоотой ажиллаж байгаа гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.