| |
Видео
Шинэ мэдээ
22 хавтаст хэргээ хулгайлан шатаажээ
Харуул хамгаалалттай цагдаагийн байрнаас
22 хавтаст хэрэг хулгайлан авч байшингийнх нь үүдэнд шатаасан хэрэг
гарсныг цагдаагийн ажилтнууд хэдэн долоо хоног хав дарж байгаад сүүлдээ
арга буюу нийтэд ил болгож байна. Энэ хэрэг өнгөрсөн оны 12 дугаар
сарын сүүлчээр гарчээ. Хэрэг үйлдэгчийн нэрийг харин одоогоор цагдаагийн
мэдээллийн албаныхан хэлэхээс татгалзаж байна. Учир нь хавтаст хэргээ
шатаасан этгээдийн энэ хэргийн талаар нарийвчлан шалгах шаардлагатай
байгаа аж. Хулгайчийн гарт хавтаст хэргийг нь атгуулах боломжийг
олгосон цагдаагийн ажилтан ч байж болзошгүй гэж байна. Тухайлбал,
хэргийн хамсаатнаар цагдаад дэмжлэг үзүүлэх ажилтнууд оролцсон гэх
мэдээлэл байгаа юм. Хавтаст хэргээ цагдаагийн газрын байрны цонхоор орж
авсан гэмт этгээд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл ангиар шалгагдаж
байжээ. Тэрбээр, хавтаст хэргээ шатаасан тухайгаа мөрдөн байцаагчид
өөрийн биеэр очиж хэлсэн байна.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn