|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Гурил үйлдвэрлэгчид үгсэн үнээ нэмлээ

Гурил үйлдвэрлэгчид үгсэн үнээ нэмлээҮнэ тогтворжуулах хөтөлбөрөөр Монгол банкны 4%-ийн хүүтэй зээлийг авсан Гурилын үйлдвэрүүд тухайлбал Улаанбаатар гурил, Милл хаус, Эрдэнэтфүүдс, Өег гурилзэрэг компаниуд үгсэн хуйвилдаж 710-730 төгрөг байсан 1-р гурилын үнээ 820-850 төгрөг болтол нь нэмэв. Цагаан сарын дараах эдгээр өдрүүдэд нэг зэрэг үнээ нэмж байгааг үгсэн хуйвалдсан гэхээс өөр аргагүй.

Дотоодын үйлдвэрлэгчид гурилын үнээ нэмэхээс аргагүй болсон юм байх даа гэтэл хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаагүй гэх Алтан Тариа компанийн гурилын үнэ 760 төгрөг хэвээрээ байгааг сонсоод бүр гайхлаа.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 4 орчим их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ямар компаниуд авч, хэрхэн зарцуулав гэдгийг ШӨХТГ-аас шалгаж эхэллээ гэсэн мэдээ цацагдсаар 2 сарыг үзэв. Шалгалтын үр дүнг ард түмэн хүлээж байх зуур гурилын үйлдвэрүүд нь үнээ тогтвортой барих нь битгий хэл харин ч энэ мэтээр хуйвалдан өсгөж, бас "Бид тэр өгсөн зээлийг чинь төлөх гээд үнээ нэмэхээс аргагүй болчихлоо” гэсэн тайлбар хийж эхэллээ.

Шалгагдаж байгаа бол эдгээр газрууд ингэж улайм цайм үгсэн үнээ нэммээргүй юм, шалгаж байгаа гэж мэдээлчихээд юу ч хийхгүй байна уу эсвэл хуйвалдаанд нь оролцоод таг болчихов уу?

Энэ бүхний золиосонд ард түмний амьдрал өдөр өдрөөр улам л ядуурлын балчигт живж байгаад хэн хариуцлага хүлээх юм бол доо.

Батаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler