|
Видео

Шинэ мэдээ

Хужаа нарыг дагаж намирсан монголчууд

Монголд хужаа нар дүүрлээ, энд тэнд л хужаа нар байна хэмээн ярилцаж, хэлэлцэж бие биеийнхээ бухимдлыг хүргэдэг монголчууд бид одоо юу хийх ёстой юм бол. Улс төрчид маань өөрсдөө харийнхны гар хөлийг долоох нь холгүй гэрээ хийж байдаг. Сайн морио уяж байгаад наадамд уралдуулна гэдэг шиг сайхан залуучуудаа харийн орон руу ажлын мал болгохоор явуулна. Энэ улс төрчид нь энд ажил олдохгүй байвал эрүүл мэндийн үзлэгт ороод, тэнцвэл тэгээд л цалин өндөртэй гадаад руу гарж ажиллахгүй юу? гэсэн бодолтой хээ нэг ханхайтал сууж орхино.  Энэ нийгэмд чинь хүн хүнээ гэсэн хүн ховор болоод байгаа юм шиг. Улсаа хөгжүүлнэ хүн бүр иргэн бүрийн төлөө зүтгэнэ гэж цээжээ дэлддэг хүмүүс одоо дэлдэх битгий хэл дэмий чалчих нь их болсон. Улс төрчид битгий хэл цөөхөн монголчууд маань хужаа нарын гарын хүн болж монгол монголоо дээрэлхэнэ. Саяхан яармагт сэтгэл эмзэглээр юм болсон . Хэдэн том биетэй монголчууд ирж энгийн ардын хашааг нурааж зодож байгаа явдал. Үүний цаана хужаа эзэн монголчууд биднийг хооронд нь алалцуулж байна шүү дээ. Энд тэнд сүндэрлэж байгаа компани корпорациудын эзэд нь хужаа нар түүний дор олон мянган монгол ажилчид. Одоо яалтай ч билээ дээ амьдрахын эрхэнд. Гэхдээ хүн чанар монгол хүний цус, хүний мөс, эр хүний жудаг гэж байдаг бол бид хэнийг ч дийлэх тийм л ухаалга агуу улс. Эрт дээр үеэс л монголчууд олон байж үзээгүй ч дэлхийн талийг эзэлж өөрсдийгөө хэд дахин нугалах иргэнтэй улстай дайтаж ялалт авчирч байсан түүхт улс. Гагцхүү бид үндэс  угсаагаа хамгаалах эх орноо хайрлах зүйл дутаад байна. Хятадууд монголд олноор ирлээ гээд яах вэ дээ. Гагцхүү  нэг л  өдөр тэдэнтэй тулгаж уух хундага дарсны  ард суугаа охид, залуучууд одоогоо биш ирээдүйгээ бодох хэрэгтэй байна. Үүнийгээ л сайн ухамсарлах  хэрэгтэй байна.
 
khunnu.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler