|
Видео

Шинэ мэдээ

“Маршалын нууц товчоо” номын нээлт боллоо

Төрийн шагналт, СГЗ, зохиолч, яруу найрагч Д.Төрбатын "Маршалын нууц товчоо”  номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Маршалын бодит амьдралд тулгуурлан бичсэн 12 бүлэг бүхий уг номоо зохиогч маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан байна. Тэрбээр тун удахгүй тус номынхоо хоёрдугаар  ботийг уншигч түмэндээ барихаар зэхэж байгаа аж. Номын нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цоодол, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав нарын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler