|
Видео

Шинэ мэдээ

Чихэвчтэй чихгүй толгойнууд

Чихэвчтэй чихгүй толгойнууд

 

Нэгэн төрлийн чихгүй, нүдгүй, сэтгэлгүй болчихсон ийм нөхдийг танихад тун ч хялбар. Тэд ихэвчлэн том, жижиг, өнгөтэй, өнгөгүй чихэвч толгойдоо углачихсан байх ба бага зэрэг нүд аниастай, бие найгасан, толгой дохиостой явдаг.

                  Монгол хэлний их тайлбар толинд “Чихгүй толгой” гэж үг бий. Энэхүү хэлц үгийг тэнд “дуулгаваргүй, үг авдаггүй, сонсоогүй, дуулаагүй болж өнгөрөөх” хэмээн тайлбарлажээ. Энэхүү үгийн тайлбарыг сануулсны учир нь орчин цагт дээрх хэлцийн утгад хамаарах хүмүүс олширчээ. Хаана л бол хаана тэд лаглайж байна. Нийтийн тээврийн сандал дээр ч, гудамж талбайн булан тохойд, орц, байраараа нэгдмэл байх учиртай хөршүүдийн дунд ч, төрийн ордны их танхимд ч, төрийн үйлчилгээний бүх шатны газарт ч дээрх чихгүй толгойнууд байх нь анхаарал татна. Нэгэн төрлийн чихгүй, нүдгүй, сэтгэлгүй болчихсон ийм нөхдийг танихад тун ч хялбар.

        Тэд ихэвчлэн том, жижиг, өнгөтэй, өнгөгүй чихэвч толгойдоо углачихсан байх ба бага зэрэг нүд аниастай, бие найгасан, толгой дохиостой явдаг. Яг ийм хэмнэл дээр нь ер бусын өөр нэг зуршил анзаарагддаг. Тэр нь амандаа юу ч юм бувтнах өвчин. Хэрэв ийм төрлийн “Чихгүй толгой”-г нийтийн тээврийн сандал дээр суучихсан байхыг харвал ажиглаад үзээрэй. Дэргэд нь таягтай хөгшин зогсож байгааг ер харахгүй бөгөөд нам унтсан байдалтай эсвэл цонх руу тас ширтэж хотын аль нэг бүтээн байгуулалтыг гайхашран гөлөрсөн дүртэй явдаг.

        Мөн тэдний хажууд нялх, нярай хүүхэдтэй аав, ээжүүд зогсоход тун ч дургүй байх бөгөөд биеэ хураан том үүргэвчнийхээ ард юм уу эсвэл шүхэр мэт юүдэнгийнхээ доогуур шургачина. Гудамж, булан тохойд ийм чихгүй толгойд минутад 180 удаа шүлсээ хаяна. Тэдэнд орчин бохирдуулж байгааг хэлээд ер нэмэргүй. Харин төрийн ордон болоод төрийн бүх шатны байгууллагад шургалчихсан “чихгүй толгой”-дыг таних туйлаас амархан. Тэд авснаа аваагүй, хийснээ хийгээгүй болгохдоо гаргууд бөгөөд “Би  хуулийн хүрээнд ажиллаж байгаа” хэмээн асуудлаас бултах супер шидтэй. Харин хөрш айлд ийм чихгүй толгойнууд амьдарч байгаа бол гэр бүлийн хүчирхийллийн утсанд хэзээ ч дуудлага ирэхгүй. Чихэвчтэй чихгүй хөршийн уршигаар хүүхэд, эмэгтэйчүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирчихсон байдаг нь даанч эмэгнэлтэй. Чихэвч зүүсэн чихгүй толгойнууд улам бүр залуужиж байна, аав ээжүүд ээ.  

 

https://ergelt.mn/news/21/single/187

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler