|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОРЫН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ДӨРВӨН ХОТХОНТОЙ ТАНИЛЦ

Зайсан толгойн чанх урд талын газрууд “Бизибий” ХХК-ийн нэр дээр байдаг. “Бизибий” ХХК-ийг Шагдарсүрэнгийн Энхбаяр, Гришагийн Идэрхүү нар эзэмшдэг. Г.Идэрхүү нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын туслах бөгөөд Д.Өнөрболорын “Органик твинкле”, “Роял нью кэстл” ХХК тэргүүтэй компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн. “Бизибий” ХХК-ийн эзэмшил газар дээр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Роял Грийн Вилла” хотхон, “Сөүл Роял Каунти Вилла” хотхон, “Роял Кровн Вилла” хотхон, “Роял Хилл Каунти” хотхон гэх тансаг зэрэглэлийн дөрвөн хотхон барьсан. Зөвхөн “Роял Хилл Каунти” хотхон л гэхэд 9.9 га эзэмшил газартай, 29 хаустай гэхээр тэр Зайсангийн амны “эзэн” гэдэг нь тодорхой харагдана.

                               УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Зайсангийн амыг анх хэрхэн эзэгнэх болсныг нь хөөвөл алдарт “газрын наймааны эцэг” гэгддэг Миеэ.Энхболдтой шууд холбогдоно. М.Энхболдыг Хотын дарга байх үед хамгийн ойр байсан хүн нь “Сөүл” группийн Д.Өнөрболор. Тиймдээ ч Зайсангийн ам зэлүүд байх үед буюу 2002 онд Д.Өнөрболор М.Энхболдоор дамжуулан анх газар авч, тэнд анхны хувийн хотхон барьж байлаа. Хариуд нь Д.Өнөрболор 2005 онд М.Энхболдыг Солонгосоор зугаалуулж, Сөүл хотын Хүндэт иргэнээр өргөмжлүүлж байв. Хожим М.Энхболд Д.Өнөрболорыг Барилга, хот байгуулалтын сайдад зүтгүүлсэн ч “ашиг сонирхлын асар их зөрчилтэй” гэх шүүмжлэлээс болж нэрийг татаж байсан. М.Энхболдын “үнэнч цэрэг” гэгддэг Ж.Эрдэнэбатыг хоригдож байх үед ч УИХ-ын гишүүдээс ганц Д.Өнөрболор л эргэж очиж байв. Товчхондоо, Д.Өнөрболорын газрын наймаа, хотхон хорооллын бизнесийг анх цэцэглүүлж өгсөн хүн нь М.Энхболд юм.

Дараа нь, Д.Өнөрболор БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүүгээр дамжуулж газраа авдаг болсон гэдэг. Тухайлбал, дээр дурдсан Д.Өнөрболорын туслах Г.Идэрхүүтэй “Бизибий” ХХК-ийг хамтран эзэмшдэг Шагдарсүрэнгийн Энхбаяр нь ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн эхнэр Шагдарсүрэнгийн Сарантуяагийн төрсөн дүү гэх. Ц.Ганхүүгийн хувьд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын албан тушаалаа ашиглан Зайсангийн амыг “худалдсан” этгээд. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор туслахаа Ц.Ганхүүгийн хадам дүүтэй хамт компани эзэмшүүлэх замаар Зайсан толгойн урд хэсгийн газрыг авсан гэж харагдаж байгаа юм. Ц.Ганхүү, Д.Өнөрболор хоёр газрын наймаан дээр гар нийлэх болсон шалтгаан нь М.Энхболд гэдгийг доор тайлбарлана.

Ergelt.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.