|
Видео

Шинэ мэдээ

Зөрчил гаргасан ачааны автомашины жолоочид хариуцлага тооцлоо

Зөрчил гаргасан ачааны автомашины жолоочид хариуцлага тооцлоо

 

Олон нийтийн цахим орчинд 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр тавигдсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 маркийн том оврын ачааны автомашины жолооч нь:

-Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй;

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан

-Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнийг саатуулсан;

-Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг тус тус зөрчсөн үндэслэл тогтоогдсон.

Дээрх зөрчилд Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10.000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр зөрчил тус бүрд шийтгэл оногдуулж хариуцлага тооцлоо.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler