| |
Видео
Шинэ мэдээ
Жастин Каплаг суллахгүй бол “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилтийг зогсооно гэв
Монголын шүүх АНУ-ын иргэн Жастин Каплад "Саусгоби сэндс” компанийн
гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар нуун дарагдуулж, улсад 35
тэрбум төгрөгийн хохирол учруулсных нь төлөө таван жилийн оноогоод
байгаа билээ.
Тэгвэл Улаанбаатар дахь АНУ-ын Худалдааны зөвлөлөөс мэдэгдэл гаргаж,
Жастин Каплаг суллахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээг авах болно
гэж мэдэгджээ. Энэхүү хориг арга хэмжээ нь "Мянганы сорилтын сан”-гаас
олгогдох тусламжийг зогсоох явдал гэдгийг эх сурвалж мэдээллээ.