|
Видео

Шинэ мэдээ

"Рекетчин" Ё.Отгонбаярын хэрэг хав дарагдлаа

Улсын мөрдөн байцаах газрын дарга , цагдаагийн хурандаа Ц.Батсүх болон бусад албан тушаалтнуудын хийсэн мэдэгдлийг хүн бүхэн санаж байгаа байх.
БСШУ-ны сайдын албыг хашиж байсан, өдгөө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, түүний эхнэр О. Эрдэнэсолонго нарт холбогдох хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, 26 дансанд их хэмжээний мөнгийг хэрхэн оруулж, гаргаж байсныг харуулж байсан.
Ё.Отгонбаяр гишүүн, түүний эхнэрийг гэм буруутайг нотлох баримтыг Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ц.Батсүх хэвлэлийн бага хурал хийх үеэрээ тайлбарлан, сэтгүүлчдэд дансыг нь харуулсан зураг бүхий материалыг үзүүлж байлаа. Гэсэн ч өдгөө Ё.Отгонбаярын гэх хэрэг хав дарагдаж, тэрбээр УИХ-ын гишүүний ажлаа амар тайван хийж явна.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг ямар хэрэгт татсаныг эргэн сануулъя.


Түүний 2012 оны орлого нь 10978000, эхнэрийнх нь 561721930 төгрөг байж. Тэд "Улаанбаатар зочид буудал” ХХК-ийн 15, "Говь” ХХК-ийн 100, "Чимбай” ХХК-ийн 78 ширхэг хувьцаа эзэмшдэг.


Хувьдаа 150 сая төгрөгийн үнэтэй "Lexus- 570” маркийн машин, хувийн орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтын барилга тус бүр хоёр хэмээн АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ.
Гэсэн атлаа 19.3 тэрбум төгрөг, их хэмжээний валютыг цагдаагийнхны илрүүлсэн 26 дансаар хэдхэн хоногийн дотор оруулж, гаргасан нь сэжиг бүхий байв. Хэрэг ийнхүү эхлээд явж байтал Энхтайваны гүүрний доор хэсэг залуус нэгэн иргэнийг дарамталж, зодсон талаарх мэдээлэл цагдаагийнхан битгий хэл хэвлэлийнхний сонорт ч хүрсэн юм. 


Тодруулбал Мөрдөн байцаах газарт 2013 оны гуравдугаар сарын 20-нд иргэн Ч гомдол гаргасан.
 "Намайг Энхтайваны гүүрэн дээр явж байтал хэсэг залуус зодоод, машин дээрэмдээд явчихлаа. БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр Налайхад барьсан барилгыг хүлээж авахгүй байсан юм. Тэгж байснаа хүнээр дамжуулан 230 сая төгрөг өг гэсэн. Өгөхгүй байсан чинь над руу хүн явуулж зодууллаа” гэж өргөдөл гаргасныг шалгахад үнэн байсан гэж Мөрдөн байцаах газрын удирдлага мэдэгдсэн.
 Түүгээр зогсохгүй Ч-г зодсон хүмүүс авлига өгөхийг шаардан, авлига өгөх хувь хэмжээгээ тохирсон баримт хүртэл хавтаст хэрэгт бий гэдгийг тэр үеэр мэдээлж байв.


Тэрхүү баримтыг баталгаажуулан Монголбанкны Санхүү мэдээллийн албанаас нотолгоо гаргуулсан юм билээ.
Нэг ёсондоо Ё.Отгонбаярын гэх хэрэг бүхлээрээ баримт, нотолгоотой, хийсэн эзэнтэйгээ илчлэгдсэн. Хуулийнхан түүний хэргийг ил тод зарлаж, баримт нотолгоог нь зарлахаас илүү яах юм бэ. Гэтэл цагдаагийн тодорхой албан тушаалтнуудын хэргийг сүр бадруулан зарлаад байсан ч өдгөө хаа нэг сейфэнд хав дарагдаад байна.


Хуулийнханы хавханд гарцаагүй ороод байсан Ё.Отгонбаяр хэрхэн яаж мултарч, эгэл жирийнээр ажлаа хийн, амьдарч чадаж байна аа гэдэг асуудал анхаарал татахгүй байхын аргагүй. Сүр жавхаатайгаар Ё.Отгонбаярын хэргийг нийтэд задалж, гарцаагүй байдалд хийгээд байсан өнөөх цагдаагийн дарга нар хаашаа оров. Тэд хэрхэн амаа үдүүлэв гэдэг нэн хачирхалтай.
Ямартай ч энэхүү хэрэгтэй холбоотой ZTE-ийн хэрэг гэх мэт маш олон асуудлууд ар араасаа цуварсан ч өнөөдөр бүгд л нам жим болжээ. Тиймээс бид энэхүү хэргийг үргэлжлүүлэн хүргэх болно.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=14303

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler