|
Видео

Шинэ мэдээ

Шүүгчид хахууль өгөхийг завдсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Шүүгчид хахууль өгөхийг завдсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны долоодугаар сарын 31-ээс 2023 оны наймдугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 111 гомдол, мэдээллийг шалгажээ. 

Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн нийт 844 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 820 хэрэг шалгагдаж байна.

 

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

Иргэн “Д” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтанд  хахууль өгөхийг завдсан  гэх;

БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид иргэн “А”, “Э” нар нь хахууль өгөхийг завдсан гэх;

Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулах “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан “А” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нөхөрлөлийн хөрөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон мөн бусдад хахууль өгөхийг завдсан гэх;

“Э” нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй, тус сумын Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх хууль бус захирамж гаргаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий ААН-үүдийн тээврийн хэрэгслийг журамд заасны дагуу үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт орсон мэтээр хуурамч мэдээлэл оруулсан гэх;  

“Г” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа бусдад  хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэх;

Дундговь аймгийн Баянжаргал сумын Засаг дарга “Ц” Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан гэх;

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмыг хангах хүрээнд авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар мэдээлдэг болно

.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler