|
Видео

Шинэ мэдээ

Нийт 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийт 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 730 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 714 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирал “М” нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Г” нь Дундговь аймгийн Луус сумын Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаандаа иргэдийн хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух замаар албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн 13 харилцагч иргэний нэр дээр зээл авч 225.906.474 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газрын захирал “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
  • Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх; 
  • “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга “Э” нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн 1 тэрбум төгрөгөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл олгож, давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.